Sunday, March 10, 2013

“Эврика – 2013” ЭШБХ эхэллээ

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг “Эврика-2013” залуу багш,  оюутны эрдэм шинжилгээний бага хурал тун удахгүй 20 дах жилдээ болох гэж байна. “Шинжлэх ухаанаа аваръя, Судалж оролцоё” уриатай зохион байгуулагдаж байгаа “Эврика - 2013” ЭШБХ нь энэ жил хууль эрх зүй, cоёл урлаг, бизнес, эдийн засаг, анагаах ухаан, геологи уул уурхай, мэдээллийн технологи, инженер техник технологи, эрчим хүч, улс төр, экологи, аялал жуулчлал гэсэн 12 салбарын хүрээнд болох юм байна.
Хамгийн олон жил тасралтгүй явагдаж байгаа өргөн цар хүрээтэй, хамгийн нэр хүндтэй, хамгийн шударга ил тод шалгаруулалтаар явагддаг энэ бага хурал нь мөн хамгийн өндөр шагналтай гэнэ. Тухайлбал “Эврика – 2013” ЭШБХ-ын хууль эрх зүйн салбарт тэргүүлсэн залуу судлаачийн шилдэг бүтээлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн санаачилгаар тус яам 1 сая төгрөгөөр урамшуулах юм байна. Бүх их дээд сургууль, коллежийн багш, оюутнуудын хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, бодит биеллээ олоход нь туслахад зорилготой энэхүү хурлыг жил бүр оюутан залуучууд хүсэн хүлээдэг. Эрдэм шинжилгээний хуралд оролцох залуу багш, оюутны материаллыг 04-р сарын 20-ыг хүртэл МЗХ-ны төв байранд хүлээн авах аж. 
 

No comments:

Post a Comment