Monday, January 7, 2013

Нийгмийн хариуцлага сургалт

Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын оюутны холбоо, Ардчиллын боловсрол төв-тэй хамтран "ИХ СУРГУУЛИУДЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ОЮУТНААР ҮНЭЛҮҮЛЭХ НЬ" хөтөлбөрийг 3 сарын хугацаанд хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд тус хөтөлбөрт ОТИС, МУБИС, ХУИС гэсэн гурван сургуулийг сонгон оролцуулж байна.
Төслийн товч танилцуулга
Зорилго: Улаанбаатар дах их сургуулиудын үйлчилгээний чанар, хүртээмжийг Иргэдийн онооны картын аргачлалаар үнэлүүлж, оюутнуудыг нийгмийн хариуцлагын хандлага, арга барилтай болгон чадавхижуулахад оршино.

Төслийн хүрээнд сонгогдсон 3 сургууль тус бүрээс 10 оюутан нийт 30 оюутныг сонгон шалгаруулж нийгмийн хариуцлагын хандлага, арга барилд суралцуулж, сургалтаар олсон мэдлэг чадварыг тухайн сургуулиудын үйлчилгээг үнэлэх дадлага ажлаар чиглүүлэн баталгаажуулах, сургуулийн удирдлага, оюутан болон багш нар хоорондоо бүтээлчээр харилцан ажиллаж сургуулийн үйл ажиллагаанд гарч байгаа зөрчил, дутагдлыг арилгах арга замыг хамтдаа шийдвэрлэх замаар үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах боломжийг бүрдүүлэх нь тус төслийн эцсийн зорилго юм.

Тус сургалт 2013.01.04, 01.07-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Сургалтанд Отгонтэнгэр Их сургуулийн Оюутан М.Тэгшбаяр, А.Лхамдулам, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Билгүүн, Э.Дөлгөөн, Д.Үүрийнтуяа, Д.Бархас, Т.Азбилэг, М.Уранчимэг, Н.Энхжин, Энх-Амгалан нар болон А.Буянжаргал багш нар хамрагдлаа. 
Сургалтанд хамрагдсан оюутнуудадаа судалгаа, үнэлгээний ажилд нь амжилт хүсье!

А.Буянжаргал

No comments:

Post a Comment