Sunday, December 9, 2012

“ХУУЛЬ БИДНИЙ АМЬДРАЛД” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО


 Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн  багш, оюутнууд Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн банк, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн сан, Японы Хүүхдийг ивээх сан, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөгжлийн төлөө Нисора сан, Монголын Хүүхдийн эрхийн Үндэсний төв зэрэг гадаад дотоодын олон төсөл хөтөлбөрүүдтэй хамтран  ажиллаж байна.
    2012-2013 оны хичээлийн жилд Дэлхийн банкны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төсөлтэй хамтран 
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Хууль бидний амьдралд” төсөл хэрэгжүүлж байна.
Энэ төсөл нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, өөрийн үйлдэл, үйл ажиллагаанд хууль зүйн үүднээс хандах чадвартай болоход туслалцаа үзүүлэх, хүүхдүүд бие биедээ зөвлөх, мэдээлэл түгээх, солилцох, хариуцлага хүлээх чадварыг хөгжүүлэх зорилготой юм.
Төслийн хүрээнд
•    Суралцагчдын эрх зүйн анхан шатны мэдлэгийг гүнзгийрүүлэх - сургалт: үе тэнгийн сургагч багш бэлтгэх
•    Сурагчдад эрх зүйн туслалцаа, хууль зүйн зөвөлгөө туслалцаа амаар болон бичгээр  өгөх
•    Нийслэлийн 44-р сургууль дээр Үе тэнгийн сургагч-багшийн клуб байгуулан ажиллах
•    Сургалт-мэдээллийн  гарын авлага боловсруулах, түгээх
•    Клиникийн оюутнуудыг чадавхжуулах зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллана.
    “Хууль бидний амьдралд” төслийг хамтран хэрэгжүүлэгчээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан болон 10 дугаар ангийн 12 сурагч, ОТИС-ийн ХЗС-ийн багш Ц.Дарьжав, Р.Түвшинбат, Д.Эрдэнэчимэг, Б.Энхбаяр, Ү.Амарбат болон ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн  Сурган Хүмүүжүүлэх Сэтгэл судлалын тэнхмийн эрхлэгч Д.Дарьмаа нар ХЗКСТ-ийн 3-4 дүгээр курсын 12 оюутан хамтран ажиллаж байна.
    Энэхүү төсөл 2 үе шаттай хэрэгжинэ.
Эхний үе шат нь “Үе тэнгийн сургагч-багш бэлтгэх сургалт” ОТИС-ийн ХЗСургууль дээр явагдана. 
2 дахь үе шат нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн 10 ангийн сурагчдад эрх зүйн сургалт явуулж, хууль зүйн зөвлөгөө өгөх болно.
    Төслийн нээлтэд ОТИС-ийн ректор Н.Энхзаяа, ХЗС-ийн захирал Ц.Алтанцэцэг, ЭЗБУС-ийн захирал Л.Удвал, ХС-ийн захирал Номин, Дэлхийн банкны төслийн ажилтан болон ХЗС-ийн багш оюутнууд, 44-р сургуулийн багш, сурагчдын төлөөлөл оролцлоо.                
                            Бэлтгэсэн: ОТИС-ийн ХЗС-ийн ХЗКСТөв     М.Ариунаа

No comments:

Post a Comment