Wednesday, December 12, 2012

“Хүрэл” медаль хүртжээ

“Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн”холбоо байгуулагдсаны 1 жилийн ой, “Гурван Тамир” клуб байгуулагдсаны 10 жилийн ой, Сагсан Бөмбөгийн  ууган мастер Содномзундуй агсны нэрэмжит сагсан бөмбөгийн анхдугаар наадам амжилттай боллоо.
Тэмцээн гурван насны ангиллаар өрсөлдсөн бөгөөд нийт 103 багийн 1500-иад тамирчин оролцсон анхны их наадам боллоо. Уг тэмцээнийг хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. 
Энэхүү тэмцээнд Отгонтэнгэр их сургуулийн баг тамирчид насанд хүрэгчдийн ангилалд гуравдугаар байранд орж хүрэл медаль хүртлээ.
Бахархан тэмдэглэхэд ОТИС-ийн баг тамирчид Монголын Бүх Ард Түмний Спартакиадаас хүрэл, оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, Спрайт Лигээс мөнгө, Залуучуудын улсын аваргаас эмэгтэйчүүдийн баг хүрэл, эрэгтэйчүүдийн баг хүрэл медаль хүртсэн олон олон амжилтаараа шинэ оноо угтаж байна.
Бэлтгэсэн Н.Зултунгалаг




No comments:

Post a Comment