Wednesday, November 14, 2012

“CV” бичих дүрэм ба анхаарах 34 зүйлийн тухай

“CV” бичих дүрэм ба анхаарах 34 зүйлийн тухай

Дэлхий нийтээр нэгдмэл системд нэвтэрч байгаа энэ цаг үед “Си Ви” буюу товч намтар бичих талаар олон олон хувилбарууд хөгжиж, тэр ч бүү хэл зөвхөн энэ төрлийн баримтыг үйлдэж өгдөг дагнасан үйлчилгээний байгууллагууд дэлхийн хэмжээнд үүсч, бизнес болгон хөгжүүлж байна. Хуучин нийгмийн тогтолцоонд “Гурван үеийн намтар” бичих гэж нэг зүйл байсан нь тухайн үеийнхээ “Си Ви” нь юм.
“Си Ви” хэмээх баримт нь тэрхүү гурван үеийн намтраас эрс өөр стандартад тулгуурладаг болохоор манайхны хувьд жаахан шинэлэг зүйл болоод байна. Гадаад улс орны оролцоо бүхий байгууллагуудад ажиллагсдын хувьд энэ талаар жаахан дадал олж байгаа нь үнэн ч манай энэхүү зөвлөгөөг уншихад хэлбэрийг дуурайх бус агуулгыг ойлгож хэрэглэх сайн талтайг анхаарна уу. “CV” гэж товчилсон нэр томъёо (“Curriculum Vitaes”) Латин гаралтай vг бєгєєд “Хураангуй бvртгэл” гэсэн утгыг илэрхийлдэг ч илvv боломжийн нэршил нь “Товч намтар” юм. Английн вант улсын «HUMAN FACTORS» нэртэй зөвлөгөө үйлчилгээний байгууллагаас Оросын холбооны улсын баруун Сибирьт «HUMAN FACTORS SIBIR» нэртэйгээр нээсэн хvний нөөцийн судалгааны компаний захирал, хүний нөөцийн менежер Ильгиз Валинуровын илтгэлээс сэдэвлэн энэхүү нийтлэлийг бичив. «HUMAN FACTORS SIBIR» компани нь өөрийн зөвлөгөө үйлчилгээний орлогыг 2008 оны 3 дугаар сар гэхэд сарын орлогоо нэг сая рубль буюу 47 470 000 төгрөгт хүргэхээр чармайн ажиллаж байгаа зөвлөгөө үйлчилгээний шинэхэн болоод өмнө нь ирээдүй гэрэлтсэн байгууллага юм. Оросын Холбооны Улсын баруун Сибирь дэх Новосибирск хотод хүний нөөцийн сонгон шалгаруулалтын 27 агентлагт өдөр бүр 300 орчим ярилцлага явагдаж, ажил хайсан 2000-аад утасны дуудлага ирдэг. Тэгэхээр худалдааны байгууллагуудад хэдэн утасны дуудлага ирж, хэдэн ярилцлага явагддаг нь ойлгомжтой шүү дээ. Өдөр бүр сонирхол татахуйц ажлын байрууд гарч ирдэг ба ажил горилогчдийн урсгал огт тасардаггүй байна. Тэдгээр хүмүүс өөрсдийгөө энэ компанид ажиллах бүрэн боломжтой, өөрийнхөө нөөц бололцоог бүрэн шавхаж чадна, зөвхөн түүнийг л компани хүлээж байгаа гэдгийг нотлоход бэлэн байдаг. Ильгиз Валинуровын ярилцагаас хэсэглэн авав.
“CV” бичиж байгаа хүнд нийтлэг тулгардаг асуудал, санааг нь зовоодог зүйлс нь:
•Миний CV бусад хүнийхээс ялгарах болов уу?
•Цаасан дээр өөрийн давуу талуудыг хэрхэн тусгах вэ?
•Ярилцлаганд ирэхдээ тусгай хувцас өмсөх ёстой юу эсвэл жирийн ажил хэрэгч байдлаар хувцаслахад хангалттай юу?
•Тухайн компани нь өөрийгөө рекламдаж байгаа шиг байж чадах болов уу?
•Өмнөх ажлын байраа хэрхэн хэл амгүйгээр орхих вэ? г.м. асуудлууд шинэ ажил хайгсадын гол асуудлууд байдаг.
Үүнийг шийдэхэд юу анхаарах вэ? Та vнэхээр авах цалингийнхаа тухай, цаашид өсөх дэвших талаараа тэр болгон зөв харилцан ярилцаж чаддаг уу? гэдэг л манай гол асуудал юм.
Хамгийн энгийнээс эхэлцгээе.
“CV“ -Хэрэв та янз бvрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад янз бүрийн ажлын байр сонирхож байвал төгс CV бичнэ гэж байхгүй. Гэвч ерөнхийдөө баримтлах дүрмүүд бараг 34 байдаг.
CV-н гол зорилго бол “Ажил олгогчийн анхаарлыг татаж, ярилцлаганд орох явдал” билээ.
  1. Хэрэв та өөрийн биеэр компани дээр ирж байвал лазер принтерээр хэвлэсэн эх хувиа авчраарай. Зөвхөн шаардлага хангасан чанартай цаас хэрэглээрэй.
  2. Хүн төрөлхтөн аль эрт дээр үеэс л “товч байх нь авъяас юм” гэдэг зарчмыг баримталж ирсэн тул хамгийн ихдээ хоёр нүүрэнд багтаагаарай.
  3. Vг, үсгийн алдааг маш сайн нягтлан vзээрэй.
  4. Нэг CV-г нэг, хамгийн олондоо хоёр компани руу явуулаарай.
  5. Хуудасны баруун доод булан болон дээд хэсэгт сул зай үлдээгээрэй. Ярилцагч тэмдэглэгээ хийг.
  6. Хамгийн сүүлчийн хувь үлдсэн гэж хэзээ ч битгий хэлж байгаарай.
  7. Хуулбарлаж авахыг гуйж болохгүй.
  8. Зургаа наа. Ажил олгогч таныг илүү сайн цээжлэх болно. Түүнээс гадна өнгөт зураг бол тэр болгон шууд хаягддаггүй бас сэтгэгдэл үлдээдэг.
  9. Хэрэв та дизайнерын ажилд орох гэж байгаа л биш бол нэг төрлийн сайн гаргадахуйц шрифт хэрэглээрэй.
  10. Доогуур нь зурах, догол мөрнөөс бичих зэрэг байж болно.
  11. Хар ярианы хэллэг хэрэглэхгүй байсан нь дээр. Төрөлх хэл гэдэг аугаа их нөөцтэй байдаг билээ.
  12. Өөрийн ажилд гаргасан амжилт, бүтээлийнхээ талаар бичихдээ статистик мэдээлэл оруулаарай. Маш тодорхойгоор хэдэн хувь, эзэлхүүн, сар, өдрүүд, удирдаж байсан ажилтнуудын тоо, хэмнэсэн зардал мөнгө, хэрэглэсэн талбай, компанидаа татаж авчирсан хэрэглэгчдийн тоо г.м. тусгавал зүгээр.
  13. Гадаад хэлний талаар “муу” гэж бичээд хэрэггүй. Оронд нь арай өөр сонирхол татахуйц мэдээлэл оруулж болно.
  14. Өөрийгөө хэт их магтаж хэрхэвч болохгүй. Найз нартаа CV-гээ үзүүлээрэй. Таныг таних нь уу, үгүй юу?
  15. Хэрэв хэд хэдэн утасны дугаар бичиж байвал аль дугаараар нь хэдэн цагт ярих боломжтойг тэмдэглээрэй.
  16. Төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, гэл бөлийн байдлын талаар бичихээ мартав. Иймхэн мэдээллийг орхигдуулсан нь ажил олгогчидод сэжиг төрүүлдэг.
  17. Боловсролын талаар бичихдээ төгссөн их, дээд сургууль, тэнхмийн нэр, мэргэжлээ товчлолгүй бүрэн гүйцэт тусгаарай. ЕБС-н талаар ихэвчлэн бичдэггүй.
  18. Өмнөх ажлын байрны талаархи мэдээлэл дараахь байдлаар тусгагдана: огноо (сар, жил); компаний нэр, үйл ажиллагааны чиглэл, таны албан тушаал, хийж гүйцэтгэж байсан үүргүүд (дэлгэрэнгvй байвал сайн).
  19. Ярилцагчид таны хамгийн сүүлийн ажлын байрыг их сонирходог учир мэргэжлийн дадлага, туршлагаа хугацааны хувьд буурах дарааллаар, эсрэгээр нь бичих нь зүгээр.
  20. Хоёрын зэрэг батлан даагчийн албан тушаал, утасны дугаар бүхий мэдээлэл таны CV-нд маш их нэмэр болно.
  21. Мэдээж хэрэг CV дотроо “CV” гэж товчилж бичиж болохгүй. Энэ нь ажил хэрэгч ёс зүйд огт нийцэхгүй шүү.
  22. Ажил олгогчийн хамгийн түрүүнд олж харах мэдээлэл бол таны ОВОГ, НЭР юм. Иймээс овог, нэрээ тод, томруун бичээрэй.
  23. Хэрэв та мэргэжлийн хөдөлгөөн, клуб, нийгэмлэгт хамрагддаг бол давуу тал болно.
  24. Мөн жолоодох эрхийн үнэмлэх, өөрийн машинтай бол таны давуу тал болно.
  25. Мэргэжлийн уралдаан, тэмцээнд оролцсон, түрүүлсэн бол таныг өндөр зэрэглэлийн мэргэжилтэн болох хүсэлтэйг харуулна.
  26. Хобби, сонирхлынхоо талаар бичихгүй байж болно. Хэрэв бичиж байгаа бол TV-р үздэг хөл бөмбөг, ЕБС-д байхдаа оролцож байсан цанын уралдааны тухай дурьдахгvй байвал зүгээр.
  27. Цалин хөлсний тухайд бол хэрэв өмнөх ажлын байрандаа 90 000 төгрөг авч байсан бол одоо 900 000 төгрөг гэж бичээд хэрэггүй. Тухайн мэргэжлийн дундаж цалинг дурьдсан нь дээр. Хэрэв санаанд тань нийцэхгүй бол өөр төрлийн ажил хайсан нь дээр байхдаа.
  28. Орлон гүйцэтгэх ажлын талаар 1 байхад хангалттай. Нэгэн дор "Логистик", "Маркетолог" ба "Санхүүгийн менежер" гэвэл таныг сонирхогч, эсхүл жаахан юмтай хүн байна гэсэн ойлголт төрнө.
  29. Хэрэв та CV-гээ цахим шуудангаар илгээж байгаа бол файлынхаа нэрийг “CV” гэж битгий өгөөрэй. Ийм төрлийн захидлууд сонгон шалгаруулах агентлагт өдөрт хэдэн арваараа ирдэг тул уншихгүй орхигдох магадлал өндөр. Үүний оронд өөрийн овог, нэрээр файлаа нэрлэ. Жишээ нь "Нарангийн Болдбаатар (CV)" гэж болно.
  30. Хэрэв танд одоохондоо ажлын туршлага байхгүй бол төгссөн их, дээд сургуульдаа нийгмийн ажил, урлаг, спортын төрлөөр гаргаж байсан амжилтынхаа талаар дурьдаж болно.
  31. CV бол презентаци болохоос биш таны дэлгэрэнгvй намтар биш юм шүү. Бүгдийг дурьдаад хэрэггүй. Хэрэв таны амьдралд тохиолдож байсан зарим нэгэн үйл явдлуудыг ажил олгогч буруугаар ойлгоно гэж айж байвал тэдгээрийн талаар дурьдахгүй байсан нь дээр.
  32. Үндсэн эзэмшсэн боловсрол, мэргэжлээсээ гадна хамрагдсан семинар, курс, сургалтын талаар бичээрэй.
  33. Ажил олгогчид CV-гээ явуулахаасаа өмнө дахин нэг нягтлан үзээрэй. Үнэхээр та хүч чадлаа өгч, өөрийгөө бүрэн дүүрэн дайчлах гэж байгаа компанид ажилд ороход тань энэ CV тус болж чадах уу гэдгийг эргэж нэг хараарай.
  34. Тэгээд эцэст нь CV-дээ урам хайрлаж инээмсэглээрэй. Энэ бол таны зүй ёсоор хүртэх амжилтын азтай тасалбар юм шүү.
Эдгээр 34 энгийн зөвлөгөөг судлахад та залхаагүй байх гэж найдаж байна. Эргээд таны чадварт таарч тохирсон, таны хүсч байсан ажилд ороход тань бага ч гэсэн дэм үзүүлсэн байх гэж бид найдаж байна. Манай зүгээс танд дээрхи зөвлөгөөг өгч байна, харин CV бичих олон улсын стандарт нь ажил олгогч англи, герман эсхүл орос гаралтайгаас шалтгаалан бичилтийн дизайн харилцан адилгүй байдаг. Эдгээр жишээг үзэх шаардлагатай бол та бvхэн ;оорхи линкүүдээс дэлгэрэнгүй мэдээллийг татаж авч ажилларай, харин дээр сануулсан гучин гурван гол санааг бүү мартаарай.
www.cvtips.com
www.cv.com

No comments:

Post a Comment