Friday, November 2, 2012

Хуульзүй, бизнес эдийн засгийн сургуулийн номын санд ирсэн ШИНЭ НОМЫН МЭДЭЭ

                     
Шинэ номын танилцуулга

Танин мэдэхүйн философи /Орч. Я.Долгоржав, М.Золзаяа.-УБ:Арвин судар хг, 2011

Энэхүү номонд: Сүүлийн жилүүдэд сансар судлал эрчим хүчний физик, суурь эсийн биолог, анагаах ухаан, археологи, квантын мэдээлэл, эпигенетик,сэргээгдэх эрчим хүчний салбарт хиймэл эс, саран дээрх ус цахим цаас зэрэг шинэ шинэ ололт, нээлтүүдийн талаар бичсэн.
 

Амарсанаа Ж.

Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон/ Ред. Б.Чимид.-УБ: Адмон ХГ, 2012

Энэхүү номонд: Үндсэн хуульт байгуулалтад холбогдох баримт бичиг,Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийн төсөл зэрэг олон баримт бичгүүдийг тусгасан.



Монгол улсын үндсэн хуулийн үгсийн чуулган/ Ж.Амарсанаа, Б.Баярсайхан, Лхагважав Б, Ред. Б.Чимид, Б.Батбаяр.-УБ: 2011 

Энэхүү номонд: 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хууль, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль, тогтоолын болон Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулт зэрэг хуулиудыг тусгасан.






  
Даш-Ёндон Б.

Эртний грекийн философи сэтгэлгээний эх сурвалж/ 
Ред. Г.Чулуунбаатар.-УБ: интерпрессх ХГ, 2011

Энэхүү номонд: Платоны өөрийн нь бичсэн зүйлүүд болон түүний филисофийг тайлбарлахад зориулагдсан эртний грекийн сэтгэгчдийн бүтээлүүд мөн Аристотелийн хэд хэдэн зохиол бүтээлүүд голлон орсон.





Лузгин С.А.

Хорих байгууллагын нийгмийн ажил/ 
Ред. Ю.И.Калини.-УБ: ХЗҮХ ХГ, 2009

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн нэг бол хорих ял эдлүүлэх ажиллагаан дахь хорих ялаар шийтгэгдсэн ялтнуудын дунд сургалт, нийгмийн ажил явуулах, тэднийг нийгэмшүүлэх, мөн ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, шинэ мэдээллээр хангах олон ажил зохиож байгаагийн нэг илрэл нь энэхүү сурах бичиг юм.



Отгонбаяр Н.
Олон улсын худалдааны менежмент-УБ: 2012


Энэхүү номонд: олон улсын бизнесийн тухай, үүсэл хөгжил, Олон улсын бизнесийн хандлага, тарифын бус зохицуулалтын ангилал, ач холбогдол гэх мэт олон сэдвүүд багтсан.




Жамъянсүрэн.С  
Санхүүгийн гүнзгийрүүлсэн шинжилгээ ба бодлогын хураамж/ 
Ред. С.Амгаа.-УБ: Хаан принтинг ХГ, 2011

 
Энэхүү ном нь:Санхүүгийн гүнзгийрүүлсэн шинжилгээг 4 бүлэг, бүлэг бүрийн сэдэвт тохирсон тесттэй, 1,2 бүлэгт санхүүгийн тайланд шинжилгээ хийдэг аргачлалыг гүнзгийрүүлэн шинжлэхийн зэрэгцээ 3 бүлэгт зах зээлийн эдийн засгийн хаирлцаа, 4 бүлэгт шинжилгээний үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрийг зөв сонголт хийж хэрхэн яаж гаргах асуудлыг судлав.



  
Санхүүгийн тайлагналын Олон Улсын Стандарт.-УБ: 2010

 

Энэхүү номонд: СТОУС-ын хамт хэрэглэгдэх эх нь а хэсэгт байгаа. Хамгийн сүүлийн үеийн нэмэлт өөрчлөлтийг оруулснаар хүчинтэй болох хугацаа нь 2013 оны 1сарын 1 юм.






Бизнесээ хэмнэлттэйгээр удирдахуй 
Орч. Б.Түмэнжаргал.- УБ: Аз хур ХГ, 2009

Энэхүү гарын авлагад Нөөцийн ашиглалтыг оновчтой болгох, байгууллагын жигд ажиллагааг хангах, үргүй зардал гарч байгаа шаалтгааныг илрүүлэх арга замыг зааж өгөх болно.
 





  

Монгол Улсын хуулиуд
Орч. Т.Костёр.-УБ: Ном хур ХГ, 2011

Энэхүү хуулийн товхимол нь: Казак хэлтэй багш, оюутнуудад зориулагдсан



Цолмон Д.
Амеркийн нэгдсэн улсын түүх.-УБ: 2011


Энэхүү номын эхэнд АНУ хэмээх энэ агуу том улсын гол онцлогтой танилцуулаад, дараа нь туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг авч үзжээ.



Хууль зүйн нэр томъёоны монгол-казак тайлбар толь
Ред. Р.Мухит.-УБ: Ном хур ХГ, 2011


Энэхүү толь бичгийг монгол нэр томъёогоор бичин казак нэр томъёогоор тайлбарлан бичсэн.



Эрдмийн ерөнц
Ред.М.Золзаяа.-УБ: Арвин судар ХГ, 2011


Энэхүү номонд: Манай филисофич, социологч,эрх зүйч, улс төр шашин, урлаг судлаач эрдэмтдийн бичсэн өгүүлэл, шинээр гарсан зарим бүтээлийн шүүмж, танилцуулгыг нийтлэсэн байна.
 



Чимид Б
Төр, нам эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал 
Ред. Ж.Амарсанаа.-УБ: Адмон ХГ, 2008

Энэхүү номонд: төр нам эрх зүйн шинэтгэлийн чухал асуудлуудыг тусган оруулснаас гадна нам төрийн бодлогын талаар тусган оруулжээ.



Ган-Өлзий Б.
Шударга ёсны ЭШ онол/ М.Золзаяа.-УБ:Сансудай ХГ, 2012
Энэхүү номонд:Философи, социологи,эрхзүйн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй Иргэний нийгмийн төлөвшлийн улс төр, эрхзүй, философийн асуудал суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд бичгдсэн байна.
 

 Булган Д.

Захиргааны шийтгэлийн онол, практикийн үндсэн асуудал/
Ред. Д.Ганзориг.-УБ:Китаб ХГ, 2011
Энэхүү номонд:1-р бүлэгт Монгол Улсын хууль тогтоомжинд захиргааны шийтгэл тусгагдаж ирсэн түүхэн уламжлалыг товч дурьдсан, 2-р бүлэгт захиргааны хариуцлага хүлээлгэх бодит үндэслэлболох захиргааны зөрчилболон нэмэгдэл шийтгэлийг тус бүрээр мэдээнд тулгуурласан, 3-р бүлэгт захиргааны хэрэг хянан шийдьэрлэх процессын ажиллагаа, үр нөлөөгдээшлүүлэх асуудлыг судалсан.


  


Доохүү Т, Энхбаатар Ч.
Гадаад орнуудын үндсэн хуулийн эрх зүй: тусгай анги/ 
Ред. Д.Баярсайхан.-УБ:2009
 
Энэхүү номонд: Дэлхийн зарим орны үндсэн хуулийн эрх зүйн үндсийг авч үзсэн. 



 
 Менежемент/ Ред. Г.Батхүрэл.-УБ.: Голден Ай принтинг ХГ., 2009
Энэхүү номонд: Монголын ХХI  зууны менежментийн шинэ парадигм, онолын хандлагууд, эрдэмтэд судалаачдын бүтээлүүдэд тулгуурланМенежмент сурах бичигт зарим нэмэлт өөрчлөлт оруулан 3 дахь хэвлэлээ бэлтгэв.






Эрдэнэбат Х.
 Макро экономикс
Ред. П.Гантөмөр.-УБ: 2012 


Энэхүү номонд: Макро эдийн засгийн үндсэн ойлголтуудыг анхан, дунд, ахисан гээд бүх шатны мэдлэгийг оруулж өгөхийг зорьсон.

No comments:

Post a Comment