Tuesday, November 20, 2012

Оюутнууд “Эдийн засаг, нийгэм, соёлын эрх”-ийн асуудлаар хэлэлцэв

Оюутнууд “Эдийн засаг, нийгэм, соёлын эрх”-ийн асуудлаар хэлэлцэв
    Отгонтэнгэр Их сургуулийн Хуульзүйн сургуулийн багш, оюутнууд Монголын Эмнести Интернэшнл байгууллагатай хамтран Хүний эрхийн олон улсын өдрийг тэмдэглэх, кино хэлэлцүүлэг зохион байгуулах, оюутны сургалт, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр “АХА”  тэмцээн зохион байгуулах болон ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны гарын авлага боловсруулах, оюутны дадлага хийх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Дэлхийн оюутны өдрийг угтан Хуульзүйн их, дээд сургуулийн оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, хүний эдийн засаг, нйигэм, соёлын эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг оюутан өөрийн үзэл бодол, үнэлэлт дүгнэлтийг шинжлэх ухаанчаар илэрхийлэх чадвараа хөгжүүлэх, бүтээлчээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Эдийн засаг, нийгэм, соёлын эрх” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Энэхүү  хуралд Отгонтэнгэр Их сургуулийн Хуульзүйн сургуулийн  1-4-р  курсын оюутнууд болон Хууль сахиулахын Их сургуулийн оюутнууд  илтгэлээ хэлэлцүүлжээ.



No comments:

Post a Comment