Monday, November 19, 2012

“Соён гэгээрлийн өдрүүд” хэлэлцүүлэг болов

“Монсудар” хэвлэлийн газраас өнгөрсөн өдрүүдэд “Уран зургийн галерей”-д зохион байгуулсан “Соён гэгээрлийн өдрүүд” хэлэлцүүлгээр Хүмүүс эх хэлээ алдаж байгаа талаар хэлэлцлээ.
Уг хэлэлцүүлэгт Отгонтэнгэр Их Сургуулийн Философийн багш доктор (PhD), профессор Б.Галиндэв оролцож өөрийн санал бодлоо хуваалцлаа.

Энэ удаагийн “Соён гэгээрлийн өдрүүд”-ээр салбар, салбарын томоохон төлөөлөл болсон эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд эх хэл, хүүхдийн боловсрол болон нийгмийн бусад олон асуудлаар өөрсдийн санал бодлоо хуваалцлаа.

“Монсудар” хэвлэлийн газар нь тус үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Энэ удаагийн үйл ажиллагааны гол зорилго “Эх хэлний тулгамдаад байгаа асуудлыг хөндөж, хэрхэн шийдвэрлэх арга замыг олох” гэсэн сэдвээр явагдлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд цаашид Төрийн хэлний зөвлөл, хэвлэлийн газар, БШУЯ хамтран шинжлэх ухааны салбар бүрээр нийтийн хэрэгцээнд зориулсан нэр томъёоны тайлбар толь гаргаж, нэгдсэн ойлголтыг олон нийтэд хүргэе гэсэн санааг дэмжсэн юм.

No comments:

Post a Comment