Tuesday, November 20, 2012

Шинэ номын мэдээ

Шинэ номын мэдээ

Чулуунцэцэг Ч., Өнөржаргал Ц.
Төслийн удирдлага
Хэвлэсэн он: 2012 Хуудас: 246

Энэхүү номонд: Төслийн удирдлагын ойлголт, тодорхойлтууд, төслийн үе шат, амьдралын мөчлөг, удирлагын бүрэлдэхүүн, системийн хандлагыг ашиглан төсөл хэрхэн боловсруулах аргачлал, төслийн удирдлагын уян программ хамнгамжийн талаар дэлгэрэнгүй авч үзсэн.



Жак Уэтерфорд
Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан
Хэвлэсэн он: 2012 Хуудас: 260

Энэхүү номонд: Монгол овог аймгуудын уламжлалаар дайн тулалдааны дундуур Чингис хааны хэрхэн өсч өндийсөн хийгээд монголчуудын эхлүүлсэн соёл иргэншлийн өрнөл хөгжлийн үнэн түүхийг өгүүлдэг.


Жак Уэтерфорд
Монголын их хатдын нууц товчоо:чингис хааны эзэнт гүрнийг охидууд нь аварч хамгаалсан түүх
Хэвлэсэн он: 2012 Хуудас: 254

Энэхүү номонд: "Монгол хатдын их түүх бол өнөөгийн улс гүрнүүдийн эх үүслийн нууц далд түүх" юм хэмээн шинэ соргог дүгнэлт хийгээд үүнээ олон баримт, үйл явдлын учир холбогдолоор задлан тайлбарлан бичсэн.

Нарантуяа Ж., Цэцэгжрагал Х.
Төслийн менежмент
Хэвлэсэн он: 2004 Хуудас: 69

Энэхүү номонд: Төсөл чухам юунаас эхэлж, ямар үе шат дамжлага дамжин, хэн ямар хэлбэрээр хэрэгжүүлдэг вэ гэсэн асуултанд хариулж, төслийн талаарх нийтлэг ойлголтыг нэг урсгалд оруулан онол-арга зүйн зөвлөмж хэлбэрээр бичсэн.



Гэрэлтуяа И.
Хүний эрхийн төлөв байдлын судалгааны онол арга зүй
Хэвлэсэн он: 2001 Хуудас: 150

Энэхүү номонд:Хүний эрхийн судалгааны онол арга зүйн үндэс, тодорхой чиглэлийн судалгааны арга зүй, аргачлал гэсэн 2 хэсгээс гадна оршил хэсгээс бүрдсэн.

Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх монгол улсын ээлжит илтгэлүүд, НҮБ-ын хобогдох хороодоос монгол улсын засгийн газарт өгсөн зөвлөмжийн эмхэтгэл: Боть 2
Хэвлэсэн он: 2012 Хуудас: 546

Энэхүү номонд 2004 оноос хойш олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх засгийн газрын илтгэл, түүний хэлэлцээнд НҮБ-ын холбогдох хороодоос өгсөн зөвлөмжийн эмхэтгэл 2 ботийг өргөн барьж байна.


Оюунчимэг Ч.
Архивын мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай:гарын авлага
Хэвлэсэн он: 2012 Хуудас: 32

Энэхүү номонд: Архивын байгууллагын мэдээлэл, мэдээллийн системийг гэнэтийн сүйрэл, осол, санаатайгаар зөвшөөрөлгүй өөрчлөх, устгах хандалтаас хамгаалах үүрэг, дэгүүдийг ашиглахад хялбар дөхөм байдлаар тусгалаа.

Жамбалдорж Д.
Монгол улс ба гадаад улс, гүрнүүдийн хоорондын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны үүсэл, хөгжлийн түүхэн он жилүүд: ОХУ,БНХАУ,АНУ,Япон Их Британи, Герман, Франц, Канад, БНСУ, Чех, Унгар, Польш, Болгар, Румын
Хэвлэсэн он: 2012 Хуудас: 186
Энэхүү номонд: ОХУ, БНХАУ, АНУ,ИхБритани,Япон, Герман, Франц, Канад, БНУС, Чех, Унгар, Польш, Болгар, Румын улстай хоорондын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны үүсэл, хөгжлийн түүхэн хөгжлүүдийг улс тус бүрийн өвөрмөц, онцлоготой уялдуулан авч үзсэн.

Tushee G.
English grammar ehercises
Хэвлэсэн он: 2012 Хуудас: 59

Tuul O, Tushee G.
exercises of english verb tenses
Хэвлэсэн он: 2012 Хуудас: 65

No comments:

Post a Comment