Tuesday, October 9, 2012

Практик сургалт эхэллээ.

Хуульзүйн сургуулийн клиник сургалтын төвийн багш М.Ариунаа сургалт явууллаа

Отгонтэнгэр Их Сургуулийн Хуульзүйн сургуулийн Хуульзүйн клиник сургалтын төвийн 2012-2013 оны хичээлийн жилийн төгсөх ангийн үйлдвэрлэлийн дадлагын Практик сургалт эхэллээ.
2012 оны 10 сарын 5-ны өдөр ОТИС-ийн Хурлын танхимд уг сургалтын нээлтийг ХЗКСТ-ийн эрхлэгч М.Ариунаа нээж үг хэлэв. Энэ хичээлийн жилийн  эхний сургалтыг  Олон улсын эрхзүйн тэнхмийн багш Ц.Дарьжавын удирдаж буй “Прокурорын хяналт” мэргэших дадлагын хүрээнд Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын орлогч О.Алтангэрэл “Прокурорын баримт бичиг боловсруулах онол-аргазүйн асуудал” сэдвээр лекц уншлаа. Тэрээр лекцийн төгсөлд сургалтнд оролцсон оюутнуудтай хууль тогтоомжийн хэрэгжилтийн практикийн талаар ярицлага хийлээ. Пракимк сургалтанд Бизнесийн эрхзүй болон Олон улсын эрхзүйн 4-р ангийн  нийт оюутнууд оролцлоо. 


No comments:

Post a Comment