Wednesday, October 17, 2012

Цаазаар авах ялын эсрэг кино хэлэлцүүлэгт Отгонтэнгэр Их сургуулийн Хуульзүйн сургуулийн оюутнууд оролцлоо



Эмнести Интернэйшнл Олон улсын байгууллага болон
Хуульзүйн үндэсний хүрээлэнтэй хамтарсан кино хэлэлцүүлэг


2012оны 10 сарын 10-нд Эмнести Интернэйшнл Олон улсын байгууллага болон Хуульзүйн үндэсний хүрээлэн, Тэнгис кино театр хамтран зохион байгуулсан Цаазаар авах ялын эсрэг “Дэвид Гейлийн амьдрал” кино хэлэлцүүлэгт Отгонтэнгэр Их сургуулийн Хуульзүйн сургуулийн багш Э.Мөнхжаргал, О.Хишигмөнх нар болон Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Бизнесийн эрх зүйн-4а,б анги, Олон Улсын Эрх зүйн-4а,б ангийн оюутнуудын хамт оролцов. 


Кино хэлэлцүүлэгт Их, дээд сургуулийн хуульзүйн ангийн оюутнууд оролцсон. Мөн тус хэлэцүүлэгт МУИС, Дотоод хэргийн сургууль, Батлан хамгаалах их сургууль, Их засаг их сургуулийн оюутанууд оролцлоо.
Уг хэлэлцүүлэгт оюутнууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, санаа бодлоо хуваалцсан билээ. Хэлэлцүүлэгт Монголын Эмнести Интернейшнлийн Хуульчдын бүлгийн гишүүн А.Түвшинтулга оролцож оюутнуудын асуултанд хариулж, санал бодлоо илэрхийлэв. 2012оны 10сарын 10-ны өдөр нь Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдөр билээ. Улс орон бүр энэ өдрийг цаазаар авах ялын эсрэг өдөр болгон аливаа үйл ажиллагаа зохион байгуулдаг.

No comments:

Post a Comment