Monday, October 8, 2012

ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн номын санд ирсэн шинэ ном

                    ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн номын санд ирсэн шинэ ном
 Oxford-Monsudar English-Mongolian 
Dictionary Оксфорд-Монсудар 
 Англи-Монгол толь Ed. А.Luvsandorj – UB: 
Monsudar, 2006.- 891 р. 
            Энэхүү тольд 90000 гаруй үг хэллэг, 135000 гаруй орчуулга, түлхүүр үгст хамаарах өвөрмөц хэлц, үйл үгийн нийц, нийлэмж үгсийг агуулсан, хэл зүйн болоод утга зүйн бэрхшээлийг тайлбарласан хэрэглээний тэмдэглэгээтэй, ажил хэрэг, мэргэжлийн болоод компьютерийн үг хэллэгийг оролцуулсан хамгийн сүүлийн үеийн үгсийн санг багтаасан, 70 гаруй захидлын загварыг агуулсан байна. 

 Гонгоржав У. Дорно дахины дундад зууны түүхийн унших бичиг 
/Ред. Н.Цогтсайхан. – УБ: Өнгөт хэвлэл, 2011. – 131 х. 
           Энэхүү унших бичиг нь зохиогчийн урьд хэвлүүлж байсан “Дундад зууны түүхийн унших бичиг” дээж бичгүүдийн үргэлжлэл дэвтэр болно. Өмнөх дэвтэр нь их төлөв Европ улсын түүхнээ холбогдох баримтуудыг багтааж, Азиас зөвхөн Хятад, Энэтхэгийн холбоотой зарим цөөн бармтуудыг оруулсан дутагдалтай юм. Багш, оюутан, сурагчид, дэлхийн түүхийг сонирхдог хүмүүст зориулж энэхүү “Унших бичиг”-ийг энд тэндээс түүж хэлхсээр бичих болсон нь дараах учиртай билээ.

 Жамц Л. 
Ерөнхий сэтгэл судлал 
 Ред. П.Цэрэндондов. 
УБ: Китаб ХХК, 2012. -295х. 
              Энэхүү сурах бичгийн сэдэв бүрт сурган хүмүүжүүлэх зүйн болон хичээлийн дидактикийн асуудлыг сэтгэл судлалын сүүлийн үеийн онол, үзэл баримтлалтай холбон ойлгомжтой баримт материалаар баяжуулсан байна. 





Дашзэвэг Б. Дэлхийн сэтгүүлч 
 Ред. Г.Баатарнум. –УБ: 
 Мөнхийн үсэг, 2012. -776х. 

      Энэхүү номонд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Олон улсын сэтгүүлч, Улс төрийн тоймч, Философийн ухааны доктор, профессор, яруу найрагч Бизъяагийн Дашзэвэг-DZMAN өөрийн амьдрал, уран бүтээлийн талаар бичжээ. 



Баттогтох Д. 
Үр хөвгүүнийг сургах ёсон: 
Боловсрол судлалын өгүүллүүд 
Хян.тох. Н.Бэгз.–Бээжин: Хэвлэлийн газар үгүй, 2009. -250х. 

      Энэхүү номонд Монголын боловсролын түүх, ардын сурган хүмүүжүүлэх зүй, Боловсролын гүн ухаан, боловсролын дидактик, боловсролын хүн судлалын талаар өгүүлсэн болно. 



Пүрэв-Очир Б. 
Цэндийн Дамдинсүрэн болон түүний...
Ред. Д.Ганболд
УБ: Мөнхийн үсэг, 2012. -337х 

       Энэхүү номонд эрдэмтэн-зохиолчийн урансайхны зохиолууд, баримтат зохиолууд, амьд хууч ярианууд, нийтлэл-тэмдэглэлүүдийг нь туурвилзүй, үгээр урлах эрдэм, хэл найруулга, өгүүлбэрзүй, утга соёлынх нь талаас задлан шинжилж, нийгэм, хэл шинжлэл, хэрэглээний хэлшинжлэлийн чиглэлтэй судалгааг оруулжээ. 

 Баттогтох Д. 
Эсээ бичих эрдэм 
Хян.тох. Д.Галбаатар. 
УБ: Соёмбо принтинг, 2011. -140х. 

                  Энэ номонд эсээний тухай онол, аргазүйн цогц мэдлэг олгохын хамт зохиогч элдэв сэдвээр олон янзын арга хэлбэр, зохиомж, төрөл зүйлээр бичсэн эсээгээр үлгэр загвар болгож оруулжээ. 



Ганболд Д. 
Сэтгүүлзүйн онол, практикийн нэр томъёоны хураангуй тайлбар толь Ред. Т.Галдан, Т.Баасансүрэн –
УБ: Хэвлэлийн газар үгүй, 2002. -125х. 

                  Энэхүү тольд сэтгүүлзүйн онолын сэтгэлгээний хөгжлийн шинэхэн ололт, үзлийг тусгаж, онолын үндсэн ойлголтуудыг зэрэгцүүлэн энгийн үгээр хялбаршуулан тайлбарлажээ. 



 Баттогтох Д. 
Эрдэм шинжилгээний зохиолын найруулга: 
Оюутан, магистрант, докторант, судлаач нарт -
УБ: хэвлэлийн газар үгүй, 2009. - 136х 

           Энэхүү ном нь судалгаа шинжилгээний ажил бүтээл, дипломын ажил, диссертациа шинжлэх ухааны хэлээр зөв, оновчтой, товч, ойлгомжтой илэрхийлэн бичиж, найруулах эрдэмд сайтар суралцахад тусална. 



Чимид Б. Сонгуулийн тогтолцоонд ард түмэн, түүний үндсэн хууль буруутай юу? 
Хян.тох. Ж.Амарсанаа 
УБ: Мөнхийн үсэг, 2011. -184х. 

         Зохиогч энэхүү номондоо сонгуулийн хуулийг боловсруулах, түүнд санаа оноогоо хэлэх, уг хуулийг баталж гаргах, түүнчлэн тайлбарлан таниулах, улмаар амьдралд хэрэгжүүлэхэд сонгууль гэж юу вэ? гэдгийг тайлбарлан бичжээ. 


Философи: 
Агуу сэтгэмжүүдийг энгийнээр тайлбарлах нь 
Орч. Б.Батчулуун 
УБ: Монсудар, 2012.-352 х. 

              Энэ номонд өгүүлж буй үзэл онол нь уг үзэл онолоор хэлбэржсэн нийгэм, соёлд амьдарч байсан хүмүүсээр дамжин ирдэг. Бид эдгээр үзэл онолтой танилцсанаар тодорхой газар нутаг, үндэстэн, цаг үеийн талаар мэдлэгтэй болно. 


Хишигт Г. 
0-3 настай хүүхдийн эрүүл ахуй, зөв хооллолт -
УБ: “ШМЭ” ХХК., 2012.- 72х. 

            Зохиогч энэхүү номондоо залуу эцэг, эхчүүд нярай болон бага насны хүүхдээ зөв хооллох арга барил, хүүхдэд амин дэм, эрдсийн дутагдал яагаад үүсдэг болон хүүхэд ямар учраас өвчилж байгаа талаар мэдлэг олгох үүднээс тус номыг бичив. 



Глен Д. Хүмүүжил гурван наснаас хойш эхэлнэ /Орч. Д.Дарьмаа; Ред. Л.Жамц – УБ.: “Удам соёл” ХХК., 2012. – 141х. 
               Энэхүү номд залуу эцэг эхчүүд хүүхдээ төрсөн үеэс нь асарч, зөв харилцан судалж ажиллах арга барил бүхий ухаан бодол олж авсан сэтгэл хангалуун аж төрөх асуудлыг хамарсан, бас хүүхдийнхээ хүч чадал, хөдөлгөөний эв дүй, хооллох болон сурах үйлийн эх суурийг, хэрхэн зөв судалж хэрэгжүүлэх чиглэлээр анхан шатны дадалтай болгох, мөн төрөлх хэлээрээ сайн ярьдаг төдийгүй гадаад хэл хялбархан сурах арга барилын бэлтгэлтэй болгох, амьдралын сайн сайхан орчин бүрдүүлэх гэх мэтээр балчир насанд нь зөв ажиглах, зөв сонсох, ярих талаар бичжээ. ... 

Идэр оюунтан 
Ред. Д.Даваасүрэн
А.Ихсанаа
Г.Байгаль
М.Эрдэнэболд
Г.Содцэцэг 
УБ.E&S publishing, 2012. – 126х. 

  Энэхүү номд сэтгүүлзүйн ангийн оюутнуудын уран бүтээлүүд орсон. 


Энхээ Ц. Япон-монгол гэрээ: Гарын авлага 
Хян.тох. Л.Мягманхүү 
УБ: “Удам соёл” ХХК, 2012, - 160х. 

       Энэхүү гарын авлагыг япон хэлийг сонирхон суралцаж буй япон хэлний орчуулагч-багш мэргэжлийн 4-р ангийн оюутнуудад зориулан гаргасан бөгөөд гэрээ хэлэлцээрийн холбогдолтой орчуулга хийх, хууль эрх зүй, албан баримт бичгийн боловсруулалтын талаар ерөнхий ойлголт, мэдлэг эзэмшүүлэхэд зориулагдсан болно. 



Баттогтох Р, Мүнэюүки М. 
Япон хэлэн дэх катакана үгийн толь бичиг 
УБ: “Мөнхийн үсэг групп” ХХК., 2010. – 478 х. 

Тус толь бичигт 18000 гаруй катакана үг, 1500 орчим товчилсон үг оржээ. 





Бөрнс Р. 
Шүлэг, найраглал 
Орч. С.Дондог; Ред. Б.Пүүшил, Ц.Сүхбаатар 
УБ: “Урлах эрдэм” ХГ, 2009. – 184х. 

 Зохиогч энэхүү номондоо дэлхийн сонгодог яруу найрагчдын нэг Роберт Бернсийн яруу найргийн ширгэшгүй сангаас шилж сонгон орчуулжээ. 


Пушкин А.С. Шүлэг, найраглал 
Орч. Х.Дондог; Ред. Г.Буянтогтох 
УБ: “ADMON” ХХК, 2010. – 50х. 
     А.С.Пушкины "Намар" найраглал, "Анакреоны жүнз", "Ад албингууд", "Хан тосгон", удам судраа сонирхолтой өгүүлсэн "Миний гэрийн үеийн бичиг" зэрэг лут сайхан шүлгээс нь гадна "Наташад, "Намрын өглөө", "Тулааныг би таньжээ-би юлдийн дуунд дуртай", "Давалгаа таныг хэн зогсоов", "Дарвуулын өмөг доор, хар шуурганаа бууралтсан, би" зэрэг бадрангуй залуу насны хайр сэтгэл, хүсэл эрмэлзлэл, эр зоригийг илтгэсэн уянгын шүлэг багтсан. 


 Христиан А.Х. Үлгэр түүх: 
Шинэ орчуулга 
Орч. Ч.Дондог, Д.Бямбасүрэн
Ред. М.Баярсайхан – УБ: “ADMON” ХХК, 2012. – 162х. 

           Эдгээр үлгэр бол Андерсены нэгэн зэрэг хүүхэд, насанд хүрэгчдэд зориулан бичсэн үлгэр түүхээс гадна басхүү ёс суртахууны сэдэвтэй насанд хүрэгчдэд зориулсан гэмээр зохиолууд юм. Бага зэрэг шоглол, егөөдөлтэй эдгээр үлгэр нь өнөө цагийн этгээд ааль араншинтай биднээ эрхбиш нэгийг бодогдуулах бизээ. 


 Христиан А.Х. 
Азтай Петь хүү 
Орч. Ч.Дондог; Ред. М.Баярсайхан 
УБ: “ADMON” ХХК, 2012. – 120х. 
            Андерсены "Азтай Петь хүү" бол ядуу зүдүү амьдрал дунд өссөн ч хар багаасаа зүрх сэтгэлээ урлагт зориулж, урлагийн бартаат замаар туйлбартай явсаар аугаа их урлагт амжилт гаргаж, амьдралынхаа зорилтыг биелүүлж, ялалт байгуулж чадсан Петь хүүгийн тухай бахдам хайр сэтгэл, баялаг уран сэтгэлгээгээр бичсэн гоё сайхан уран зохиол юм.

No comments:

Post a Comment