Friday, October 5, 2012

Отгонтэнгэр их сургууль ЮНЕСКО, Глоб Интернэшнл, ХЗҮХ-тэй хамтран Шүүгчдийг чадавхижуулах сургалт хийнэ

 Отгонтэнгэр их сургууль ЮНЕСКО, Глоб Интернэшнл, ХЗҮХ-тэй хамтран Шүүгчдийг чадавхижуулах сургалт хийнэ
“Глоб Интернэшнл” ТББ, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон Отгонтэнгэр их сургууль хамтран “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүй” сэдэвт сургалтыг өнөөдөр 09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхлүүллээ.


Энэ нь шүүгчдэд зориулсан нэг өдрийн сургалт гэдгээрээ онцлог юм байна. Сургалтыг АНУ-ын хуульч Даниэл Байрон удирдан явуулах ба дүүрэг, нийслэл болон Улсын дээд шүүхээс нийт 20 гаруй шүүгчид болон бусад хууль зүйн багш, хуульчид оролцох талаар албаныхан мэдээлж байна.

Хэлэлцэх сэдвийн тухайд, Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн өнөөгийн байдал, АНУ-ын хууль, Европын хүний эрхийн шүүх, НҮБ-ын хэм хэмжээ, АНУ болон Монголын Сэтгүүлзүйн салбарт тулгамдаж буй асуудал болон сэтгүүлчийн үйл ажиллагаан дахь эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвийг хамрах ажээ.

Энэ нь “Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь” төслийн хүрээнд болох хоёр дахь сургалт бөгөөд зургадугаар сард өмгөөлөгчдөд зориулсан анхны сургалтыг хэвлэл мэдээллийн чиглэлээр мэргэшсэн АНУ-ын хуульч, профессор Сигурд Соренсон удирдан явуулсан гэнэ. Уг төслийн гол зорилго нь шударга ёс, ардчиллыг хөхүүлэн дэмжихийн тулд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх хуульчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахад орших юм байна.



No comments:

Post a Comment