Thursday, October 25, 2012

Улсын аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүллээ

ОТИС баг хамт олон
 Улсын аварга 
шалгаруулах тэмцээн

Хоёр жил завсарлаад байсан сагсан бөмбөгийн “Залуучуудын улсын аварга” тэмцээнийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо анх удаа амжилттай зохион байгууллаа. Энэ тэмцээн нь 20 хүртэлх насныханы дунд зохион байгуулагддагаараа онцлог юм.



Энэ жилийн тэмцээнд хотын багуудаас гадна хөдөө орон нутгийн багууд буюу Дорноговь, Увс, Эрдэнэт, Архангай, Багануур зэрэг орон нутгийн багууд ирж оролцсон.

Тэмцээний аваргын төлөө эрэгтэй 19 баг, эмэгтэй найман багийн нийт 400 орчим тоглогчид өрсөлдсөн юм. Ширүүхэн болсон тэмцээн өнгөрсөн бямба гаригт аваргаа тодруулсан бөгөөд өсөх ирээдүйтэй баг болох Отгонтэнгэр Их сургуулийн “ОТИС” багийн эрэгтэйчүүд мөнгөн медаль,  мөн тэмцээний хүрэл медалийн эздээр “ОТИС” багын эмэгтэйчүүдийн баг хамт олон шалгарлаа. Тус тэмцээнд Отгонтэнгэр Их Сургуулийн баг тамирчид амжилттай оролцож бусдыгаа хошуучилж багийн нийлбэр дүнгээр 1-р байр эзэллээ.


Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг бүрэлдэхүүнтэй оролцов. Багын дасгалжуулагчаар ОТИС-ийн ерөнхий менежер Р.Чулуунбаатар, ОТИС-ийн биеийн тамирын багш С.Баяр-Од нар ажиллаа. Ийнхүү хоёр жил завсарлаад байсан сагсан бөмбөгийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.  

ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН "ОТИС" БАГИЙН НИЙТ ТАМИРЧИН ОЮУТНУУДДАА ЦААШДАА УЛАМ ИХ АМЖИЛТ ГАРГАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ! АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Дашрамд дуулгахад Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны дараагийн томоохон үйл ажиллагаа болох Спрайт супер лигийн шилдэг найман баг болон Дээд лигийн найман багуудын дундах “Холбоодын цом” тэмцээн 11 сарын 12-нд болох гэнэ лээ.




No comments:

Post a Comment