Tuesday, October 23, 2012

Бүртгэл менежментийн тэнхимийн танилцуулга

Бүртгэл Менежментийн Тэнхимийн танилцуулга
Бүртгэл менежментийн тэнхимийн хамт олон
       Отгонтэнгэр Их Сургууль нь 2006-2007 онд бүтцийн өөрчлөлт хийж Бизнесийн удирдлагын тэнхим нь Эдийн Засаг Бизнесийн Удирдлагын Сургууль болж өргөжсөн.
           Тус сургууль нь Бүртгэл менежментийн тэнхим болон Эдийн Засгийн тэнхим гэсэн 2 нэгжтэйгээр зохион байгуулагдсан. Бүртгэл Менежментийн Тэнхим нь үүсэн байгуулагдсанаас хойш 7 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар Нягтлан бодогч, Санхүүгийн менежер, Олон улсын худалдааны менежер мэргэжлүүдээр сургалт явуулж байна.
           Тус тэнхимийн хувьд зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн өндөр мэдлэг боловсрол бүхий тэргүүний мэргэжилтэн бэлтгэх, онол практикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмэрийг оруулахын төлөө шамдан ажиллаж байна.
            БМТ нь менежментийн 3 багш, маркетингийн 1 багш, нягтлан бодох бүртгэлийн 5 багш нийт 9 багштай үйл ажиллагаагаа эхэлж байсан. Өнөөдөр тус тэнхим менежментийн 4 багш, нягтлан бодох бүртгэлийн 5 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна.
          Бүртгэл менежментийн тэнхим нь мэргэжлийн тэнхим бөгөөд тус тэнхимээс Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Санхүүгийн бүртгэл, Зардлын бүртгэл, Удирдлагын бүртгэл, Санхүүгийн тайлангийн шинжилгээ, Бүртгэлийн мэдээллийн систем, Санхүүгийн тайлагналын  болон аудитын олон улсын стандарт, Татварын онол арга зүй, Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн хяналт дотоод аудит, Татварын хяналт шалгалт, Аудит, Ахисан түвшний бүртгэл, Засгийн газрын худалдан авах ажиллагаа, Зардал удирдлагын бүртгэл, Санхүүгийн бүртгэл шинжилгээ, Банкны нягтлан бодох бүртгэл, Дунд шатны бүртгэл Менежментийн үндэс, Санхүүгийн үндэс, Санхүүгийн менежмент, Бизнес төлөвлөлт, Банкны менежемент, Санхүүгийн онол бодлого, Даатгалын менежмент, Хөрөнгө оруулалтын менежмент, Хөрөнгийн үнэлгээ, Бизнес ба нийгэм, Аж ахуйн нэгжийн санхүү, Төрийн бодлого бодлогын шинжилгээ, Бизнес төсөл, Хүний нөөцийн менежмент, Маркетингийн менежмент, Маркетингийн судалгаа, Бизнес төлөвлөлт, Олон улсын худалдаа, Олон улсын худалдааны менежмент, олон улсын маркетинг, Төслийн менежмент, Монголын эдийн засгийн түүх, Төрийн санхүү, Стратегийн удирдлага, Маркетинг зэрэг хичээлүүдийг заадаг.
        БМТэнхим нь 2008 оноос хойш Интерактив Би Ай ХХК-тай хамтын ажиллагаатай ажиллаж байгаа бөгөөд тус компаний нэрэмжит “Интерактив-Нягтлан бодох бүртгэлийн программын сургалтын төв”-ийг нээн ажиллуулж байна. Интерактив программын сургалтын төвд Interactive Diamond ERP5.0 программыг ашиглахаас гадна, 2009 оноос тус компаниас гаргасан “Imfact“ программыг суурилуулан дадлагын баазаа өргөжүүлж, оюутнуудад мэргэжлийн  чадвар олгож байна.
          БМТ нь сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлуудаас гадна оюутнуудад хандсан мэргэжлийн уралдаан тэмцээн, АСТ, спорт, урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн.

Уламжлал болгон зохион байгуулдаг ажлууд
Спорт, соёл урлагийн ажлууд:
•    Оюутны танилцах аялал
•    Оюутны шинэ жилийн арга хэмжээ
•    Оюутны Урлагийн наадам
•    ЭЗБУС-н аварга шалгаруулах спортын тэмцээн
•    Санхүү, эдийн засагчдын өдрийг угтсан спортын арга хэмжээ
•    ЭЗБУС-ийн төгсөгчдийн нэрэмжит спортын арга хэмжээ
Мэргэжлийн уралдаан тэмцээн:
•    Мэргэжлийн хичээлүүдээр АСТ
•    Мэргэжил сурталчлах аян
•    Оюутны Эрдэм шинжилгээний хурал
•    Багш нарын эрдэм шинжилгээний хурал
Улсын хэмжээнд оролцсон арга хэмжээ:
• Менежментийн улсын III, IV, V, VI-р олимпиадуудад амжилттай оролцож байсан. Менежментийн улсын V-р олимпиадад тэргүүн байр эзэлж байсан.
•   НББ-н улсын олимпиадад 3 удаа амжилттай оролцож байсан.
•   ХААИС-ЭЗСургуультай хамтын ажиллагааны хүрээнд багш нарын ЭША-д оролцож байсан.
•  Мэргэжил боловсролоо дээшлүүлэх, мэдлэгээ тэлэх зорилгоор улсын хэмжээнд зохиогдож буй эрдэм шинжилгээний хурал семинаруудад тогтмол оролцдог.
БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГА
1. Лувсанцэдэн Удвал
Албан тушаал: ЭЗБУС-н захирал
Боловсролын зэрэг: магистр
Ажилласан жил: 15
Оролцсон хөтөлбөр, төсөл: 3
Мэргэжил дээшлүүлсэн байдал: Мэргэшсэн нягтлан бодогч, ЗГХАА-ны сургагч багш, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодох бүртгэлийн сургалт, Аудитын чанарын баталгаажуулалтыг сайжруулах сургалт, Төсөвт байгууллагын НББ-н зөвлөгч багшийн сургалт, Имфакт программын сургалт
Хэвлүүлсэн ном, бүтээл: 8
Заадаг хичээл: Засгийн газрын худалдан авах ажиллагаа, Зардал удирдлагын бүртгэл, Зардлын бүртгэл, Аудит, Төрийн бодлого, бодлогын шинжилгээ, Даатгалын үндэс
2. Пүрэв Эрдэнэбат
Албан тушаал: ЭЗБУС-н БМТэнхимийн эрхлэгч
Боловсролын зэрэг: Магистр
Ажилласан жил: 10
Оролцсон хөтөлбөр, төсөл: 2
Мэргэжил дээшлүүлсэн байдал: Хүний хөгжлийн сургагч багш, Бизнесийн ёс зүйн сургалт, Хүний хөгжлийн сургалт, КТМС-н Менежментийн сургалт
Хэвлүүлсэн ном, бүтээл: 3
Заадаг хичээл: Менежментийн үндэс, Бизнес төсөл, Хүний нөөцийн удирдлага, Банкны менежмент, Хөрөнгө оруулалтын менежмент
3. Жамц Ганзаяа
Албан тушаал: Нягтлан бодох бүртгэлийн багш
Боловсролын зэрэг: Магистр, Мэргэшсэн нягтлан бодогч
Ажилласан жил: 8
Оролцсон хөтөлбөр, төсөл:
Мэргэжил дээшлүүлсэн байдал: ТИНЗ-н сургалт, Татвар санхүүгийн тайлан гаргахад тулгамдаж байгаа асуудлууд сургалт
Хэвлүүлсэн ном, бүтээл:
Заадаг хичээл: Бүртгэлийн мэдээллийн систем, Санхүүгийн тайлангийн шинжилгээ, Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Аудит, Татварын онол арга зүй, Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл, Банкны нягтан бодох бүртгэл
4. Пүрэвдагва Эрдэнэчимэг
Албан тушаал: Нягтлан бодох бүртгэлийн багш
Боловсролын зэрэг: Магистр
Ажилласан жил: 6
Мэргэжил дээшлүүлсэн байдал: Татвар санхүүгийн тайлан гаргахад тулгамдаж байгаа асуудлууд сургалт, Имфакт программын сургалт
Хэвлүүлсэн ном, бүтээл:
Заадаг хичээл: Санхүүгийн тайлагналын болон аудитын олон улсын стандарт, Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Санхүүгийн бүртгэл, Санхүүгийн бүртгэл шинжилгээ, Ахисан түвшний бүртгэл, Зардлын бүртгэл
5. Сүндэв Баярцогт
Албан тушаал: Нягтлан бодох бүртгэлийн багш
Боловсролын зэрэг: Магистр
Ажилласан жил: 7
Мэргэжил дээшлүүлсэн байдал: Имфакт программын сургалт, ЗБ-н сургалт, Татвар санхүүгийн тайлан гаргахад тулгамдаж байгаа асуудлууд сургалт
Хэвлүүлсэн ном, бүтээл:
Заадаг хичээл: Татварын онол арга зүй, Ахисан түвшний бүртгэл, Зардлын бүртгэл, Санхүүгийн тайлангийн шинжилгээ, Санхүүгийн бүртгэл, Нягтан бодох бүртгэлийн үндэс
6. Aлтанзагас Ганзориг
Албан тушаал: Нягтлан бодох бүртгэлийн багш
Боловсролын зэрэг: Магистр
Ажилласан жил: 7
Мэргэжил дээшлүүлсэн байдал: Татвар санхүүгийн тайлан гаргахад тулгамдаж байгаа асуудлууд сургалт
Хэвлүүлсэн ном, бүтээл:
Заадаг хичээл: Удирдлагын бүртгэл, Зардлын бүртгэл, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Дунд шатны нягтлан бодох бүртгэл
7. Нанзад Отгонбаяр
Албан тушаал: Олон улсын худалдааны менежментийн багш
Боловсролын зэрэг: Магистр
Ажилласан жил: 11
Оролцсон хөтөлбөр, төсөл: Их дээд сургуулиудын багш нарын боловсролыг дээшлүүлэх төсөл
Мэргэжил дээшлүүлсэн байдал: ЗГ-н худалдан авах ажиллагааг сайжруулах нь сургалт, Монголын их дээд сургуулиудын багшийн хөгжил сургалт
Хэвлүүлсэн ном, бүтээл: 2
Заадаг хичээл: Маркетингийн менежмент, Маркетингийн судалгаа, Бизнес төлөвлөлт, Олон улсын худалдааны менежемнт, Олон улсын худалдаа, Олон улсын маркетинг, Төслийн менежмент
8. Маньбадар Довууч
Албан тушаал: Менежментийн багш
Боловсролын зэрэг: Магистр
Ажилласан жил: 9
Оролцсон хөтөлбөр, төсөл: 2
Мэргэжил дээшлүүлсэн байдал: Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин, НББ-н ангиудад орох жишиг хөтөлбөрийн сургалт
Хэвлүүлсэн ном, бүтээл: 4
Заадаг хичээл: Санхүүгийн менежмент, Аж ахуйн нэгжийн санхүү, Даатгалын менежмент, Санхүүгийн онол бодлого, Бизнес ба нийгэм, Хөрөнгийн үнэлгээ, Төрийн санхүү
9. Сүхбаатар Эрхэмбаяр
Албан тушаал: Менежментийн багш
Боловсролын зэрэг: Магистр
Ажилласан жил: 1
Мэргэжил дээшлүүлсэн байдал: Боловсролын хүрээлэн-Багшлах эрхийн сургалт
Заадаг хичээл: Менежментийн үндэс, Санхүүгийн үндэс

Хамтын ажиллагаа
1. “Ногоон алт” төсөл (Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран-2010). ЭЗБУС-ийн болон тус тэнхимийн багш нараас судалгааны ажилд хамрагдан ажиллахын зэрэгцээ судлаачаар ажилладаг.
2. Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй мэргэжлийн чиг үүргийн хүрээнд хамтын ажиллагаатай ажиллдаг. Тус тэнхимийн багш нараас сургалтын хорооны орон тооны гишүүнээр ажилладаг бөгөөд багш нараас мэргэжил дээшлүүлэх болон мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд хамтран ажиллах зэрэг байнгын хамтын ажиллагаатай ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд багш нарын болон оюутнуудын дунд мэргэжлийн болон спортын төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж иржээ.
3. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газартай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд “Интерактив” сургалтын төвд нийгмийн даатгалын газрын ажилтнуудад Имфакт программын сургалт зохион байгуулсан.
4. Интерактив Би Ай ХХК-тай хамтын ажиллагаатай ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд Интерактив сургалтын төвөөр дамжуулан хамтын ажиллагаатай бусад мэргэжлийн байгууллага болон төгсөгчдөд мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулан ажиллаж байна.
5. Отгонтэнгэр их сургууль Голландын Инхолланд их сургууль, Голланд-Монголын хамтарсан “PUHMIM” компанитай хамтран аялал жуулчлал-зочид буудлын менежментийн 1 жилийн хамтарсан сургалтыг Инхолландын их сургуулийн сургалтын хөтөлбөрийг жишиг болгон зохион байгуулсан.
6. МХАҮТ-тай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд багшлах боловсон хүчнийг сургалт семинарт хамрагдах, хамтран сургалт зохион байгуулах, бизнесийн байгууллагуудад захиалгаар судалгаа хийх, судалгааны ажлын материал харилцан солилцож ашиглах, оюутнуудын мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулах  зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж иржээ.
7. МУИС-ийн ЭЗСургууль, ХААИС-ийн ЭЗСургууль, СЭЗДС, ШУТИС-КТМС зэрэг сургуулиудтай хамтран ажиллаж иржээ. 
Бүртгэл менежментийн тэнхимийн хамт олон

1 comment:

  1. Сайн байна уу
    СТОУС 2011-тэй нийцсэн "Ахисан түвшний санхүүгийн бүртгэл; онол ба практик" ном худалдаанд гарлаа. Нягтлан бодогч болон эдийн засгийн шийдвэр гаргач хүн бүрт зориулав. Доорх линк (хаяг)-ээр ороод үзээрэй.

    http://advancedaccounting2013.blogspot.com/

    Мөн нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцдаг найзууддаа энэхүү мэдээг дамжуулж өгнө үү. Танд амжилт хүсье.

    ReplyDelete