Friday, October 19, 2012

Усаа аваръяа үйл ажиллагаанд нэгдлээ



Усаа аваръяа
“Усаа Аваръяа” үйл ажиллагаа энэ сарын 13-нд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд “АПУ” ХХК болон нийслэлийн хот тохижилтын газар мөн Отгонтэнгэр их сургууль, Идэр дээд сургуулийн хамт олон, оюутан залуус хамтран ажилласан. Гол зорилго нь байгаль орчиноо хайрлан хамгаалах хүсэлтэй залуусыг нэгтгэж туул голын хогыг цэвэрлэх улмаар байгаль орчиноо хайрлан хамгаалахыг Монголынхоо нийт залуусдаа уриалахад оршино. ОТИС-иас оролцсон оюутнуудын хувьд Хятад хэлний 1А, 1Б, санхүүгийн- 1А, 1Б, 2А, 2Б, нягтлан бодох бүртгэлийн 1А, 1Б, 2А, 2Б, олон улсын худалдааны менежментийн хоёрдугаар ангийн оюутнууд нийтдээ 190 гаруй оюутан Н.Болормаа, А.Батмандах багшаар удирдуулан оролцлоо.
“Наран Лайф Стайл” ХХК нь бэлэн хувцасны брэндийг хариуцдаг бөгөөд тус компанийн Timberland брэнд Усаа аваръяа” үйл ажиллагааг дэмжин оролцжээ.

No comments:

Post a Comment