Wednesday, October 17, 2012

Эмнести Интернэйшнл Олон улсын байгууллага болон Отгонтэнгэр их сургуулийн хамтарсан сургалт

Эмнести Интернэйшнл Олон улсын байгууллага болон
Отгонтэнгэр их сургуулийн хамтарсан сургалт
2012оны 10 сарын 04-д Эмнести Интернэйшнл Олон улсын байгууллага болон түүний харьяа ОТИС-ийн оюутны клуб хамтран ОТИС-ийн хурлын зааланд сургалт зохион байгуулав.
     Эмнести Интернэйшнл Олон улсын байгууллагын танилцуулга болон үйл ажиллагааны чиглэл, одоо явуулж буй компанит ажлын талаар Аззаяа мэдээлэл өгөв.
2.  ОТИС-ийн ХЗС-ийн ОУЭЗ-н тэнхимийн багш Э.Мөнхжаргал “Эдийн засаг, Нийгэм, Соёлын эрхийн хэрэгжилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. 
    Эмнести Интернэйшнл байгууллагын  харьяа ОТИС-ийн оюутны клубын 2012 -2013 оны нээлтийн арга хэмжээг нээсэн бөгөөд клубдээ оюутан элсүүлэх арга хэмжээ болов. 
    Эмнести Интернэйшнл байгууллагын  компанит ажлын хүрээнд хэлмэгдэж, гүтгэгдэж байгаа хүмүүсийн төлөө сайн дураар нэгдсэн хүмүүсийн гарын үсэг зуруулах ажил явагдав.
Уг сургалтанд ОТИС-ийн ХЗС-ийн ОУЭЗ, БЭЗ-н 2, 3 дугаар ангийн оюутнууд, Оройн ангийн оюутнууд оролцов. 


No comments:

Post a Comment