Thursday, June 7, 2012

Завхан аймгийн НАМЭХ-ны дарга Э. Ханд

Би аймгийн НАМЭХ-ны даргаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Д.Оюунхорол гишүүн маань 2011 онд НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш жил гаруйханы хугацаанд Монгол Улсын үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн байгууллагын ажлыг өөрчилж шинэчилж, хөдөлгөөнд оруулж чадсан нь энэ хүний хичээл зүтгэл сэтгэлтэй шууд холбоотой. Эмэгтэй хүн өрх гэр, нийгмийн тулгамдсан асуудлыг нарийн нандин ухаанаар олж харж мэдэрч чаддаг. Тиймдээ ч эмэгтэйчүүд, эхчүүдийн талаар олон хууль тогтоолыг санаачилж батлуулсан. Түүнийг эмэгтэйчүүдийн төлөө хэчнээн их зүрх хийж хэрэгжүүлснийг Завхан аймгийн эмэгтэйчүүд мэдэрч ойлгож дэмжиж байдаг.
Д.Оюунхорол гишүүн аливаа асуудлыг жижиг гэлгүйгээр анхааралтай авч үзэж, түүнийг шийдвэрлэхийн төлөө ажилладаг ажилч хичээнгүй, шударга, эрч хүчтэй дайчин эмэгтэй билээ. Бид Д.Оюунхорол гишүүнийг УИХ-д дахин сонговол түүний хийж бүтээхээр төлөвлөж буй ажлууд нь нийгмийн хөгжилд асар их түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байна. Завхан аймгийнхаа нийт эмэгтэйчүүд та бүхнийг УИХ-ын Завхан аймгийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын төлөө саналаа өгөхийг уриалж байна.

No comments:

Post a Comment