Thursday, June 7, 2012

Оюуныг түгээсэн 21 жилийн түүхт Отгонтэнгэр их сургууль

Отгонтэнгэр Их сургууль нь Монгол улс дахь анхны хувийн сургуулиудын нэг, 2014 он хүртэл ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд эдүгээ 18 дахь удаагийн төгсөлтөө хийж байна. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд тус сургуулийг 18 мэргэжлээр 4500 орчим залуус төгсөж, тэдгээрийн 80 гаруй хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ улс эх орондоо амжилттай ажиллаж байна.
Одоо энэ сургууль нь Эдийн засаг-бизнесийн удирдлагын сургууль, Хуульзүйн сургууль, Хүмүүнлэгийн сургууль гэсэн бүтцийн гурван сургуультай мэргэжлийн найман тэнхимтэй, 2000 гаруй оюутантай, 200 орчим багш, ажилтан, ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.
2011-2012 оны хичээлийн жилд тус сургуулийг эрх зүй, боловсрол судлал, хэл шинжлэл, улс төр судлалын магистрын зэрэгтэй жаран оюутан, бакалаврын зэрэгтэй 534 оюутан 11 мэргэжлээр төгсөж байгаагаас 21 оюутан “Онц” дүнтэй төгсөж энгэрээ алтан медалиар чимж төгсчээ.
2012-2013 оны хичээлийн жилд Отгонтэнгэр их сургууль аж ахуйн эрх зүйч, олон улсын эрх зүйч, санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэл, олон улсын худалдааны менежмент, сэтгүүл зүй,  англи хэлний багш, хятад, япон, солонгос хэлний орчуулагч мэргэжлээр 600 гаруй оюутан элсүүлэхээр бэлтгэлээ хангаад байна.






No comments:

Post a Comment