Wednesday, May 23, 2012



"21-р зууны Монгол гэр бүл" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
            "Отгонтэнгэр" их сургууль, Улаанбаатар дээд  сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "21р зууны Монгол гэр бүл" сэдэвт багш оюутны хамтарсан эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг нээж "Улаанбаатар" дээд сургуулийн "Гэр бүл" судлалын тэнхимийн эрхлэгч  Доктор /Ph.D/ Б.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
            Багш нараас тэргүүн байрыг ОТИС-ийн багш Доктор /Ph.D/, профессор Б.Галиндэв "Гэр бүл бол оюун ухаан, сэтгэл зүй, ёс суртахууны нэгдэл мөн" илтгэлээр, дэд байрыг Улаанбаатар дээд сургуулийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Доктор /Ph.D/ Б.Оюун-Эрдэнэ "Шатны дорх амьдрал ба орцны гэр бүл" сэдвээр, удаах байрыг ОТИС-ийн багш С.Пүрэвсайхан "Бага насны хүүхдийн хөгжил хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь" гэсэн илтгэлээр шалгарчээ.
            "21р зууны монгол гэр бүл" эрдэм шинжилгээний хуралд олон оюутнууд илтгэлээ хэлэлцүүлснээс тэргүүн байрыг УБДС-ийн дөрөвдүгээр ангийн оюутан М.Наранзаяа "Уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжлийн гэр бүлийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл" сэдэвт илтгэлээр эзэлсэн байна. Харин хоёрдугаар байрыг ОТИС-ийн сэтгүүлзүйн гуравдугаар ангийн оюутан Б.Болормаа эзэлсэн бол удаах байрт УБДС-ийн оюутан Л.Мэндбаяр орлоо.
           

No comments:

Post a Comment