Monday, May 14, 2012

САГСАН БӨМБӨГИЙН 2012 ОНЫ ОЮУТНЫ АВАРГА БАГ ТОДОРЛОО БСШУЯ, БТСГ, МОХ, МОСХ хамтран 2012 оны оюутны аварга шалгаруулах есөн төрлийн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд хөтөлбөрийн дагуу хамгийн сүүлийнх нь болох сагсан бөмбөгийн тэмцээнд МУИС, Отгонтэнгэр их сургууль, ДХИС, ХААИС, ХҮДС, ШУТИС, ХУИС, ҮБТДС, УБДС, УБИС, “Мон-Алтиус” БТДС, МУБИС-ийн эрэгтэй 13, эмэгтэй ес, нийт 22 багийн тамирчид 300 орчим тамирчин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээний эрэгтэй аварга багаар өнгөрсөн жилийн оюутны “Универсиал” наадмаар мөнгөн медаль авч байсан Отгонтэнгэр их сургуулийн баг тодорч амжилтаа ахиулан алтан медалийн эзэд боллоо. Тэмцээнээс шалгарсан баг, шилдэг тамирчдаас сонгон ирэх 10 дугаар сард Тайваньд болох Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн IV тэмцээнд оролцуулах аж. Өмнө нь Монголын сагсан бөмбөгчид 2010 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан байна.

1 comment: