Wednesday, April 4, 2012

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЕС ЗҮЙН ЕРӨНХИЙ ДҮРЭМ

Энэхүү дүрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хамгаалах, сургалт, судалгааны ажлын хамгийн дээд төвшний стандартыг хангахад туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй (биеэ авч явах ёс зүй)-н хэм хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино. Багшийн давуу эрх, ажиллах болон бусад баталгаа нь багшийн мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон дээд боловсролын байгууллагын үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно.

No comments:

Post a Comment