Tuesday, March 24, 2015

Боловсролыг ингэж дүгнэжээ гэнээ

Хилийн чанад дахь Хөгжлийн хүрээлэн Монголын боловсролын түвшингийн талаарх нэгэн шинэ тайланг гаргажээ. Ингээд тус мэдээллийг орчуулан хүргэж байна.
Монголын нийт хүн амын 40 орчим хувийг нүүдэлчин иргэд эзэлдэг боловч боловсрол эзэмшилтийн түвшингээр чинээлэг орнуудыг давж гарсан нь томоохон амжилт юм. Одоогийн байдлаар сургуулийн насны охидын 98 хувь нь, хөвгүүдийн 93 хувь нь дунд боловсрол эзэмшиж болжээ.
Эх сурвалж
http://world.eagle.mn

Monday, April 8, 2013

Хэлсэн үгэндээ эзэн бол

Хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав бол гэж манай ухаант дээдэс сургасан. Ам ангайн хэлсэн аливаа амлалт за гэвэл ёогүй гэдэг шиг биелж байх ёстой. Амлалтандаа эзэн болж, андгай тангараг тавьсан мэт хариуцлагатай ханд. Хэрэгжүүлж чадахгүй бол амлахаас татгалз, амласан бол татгалзалгүй хэрэгжүүл. Ам алдвал барьж болдоггүй.